Monday, August 30, 2010
Томас Барту: Саазын зөрөг цэцгийн амтат Будвайзер ХIII зуунаас эхтэй
Чех улсын үндэсний уламжлалт технологиор бүтээгдсэн энэ шар айрагны анх гарч ирсэн үе нь Их Монгол Улсын байлдан дагуулалт, Монголын их эзэнт гүрний ид цэцэглэлтийн үетэй давхацдаг нь нэн сонирхолтой юм. “Будвайзер будвар”-ыг “Макс” группын “Макс импекс” компани анх 1998 оноос эх орондоо импортолж эхэлсэн байдаг. Тэгэхээр арваад жил энэ шар айргийг хэрэглэж ирсэн Монголынхоо хэрэглэгчдэд түүний давтагдашгүй чанар, өвөрмөц технологи, нэн эртний үүх түүхээс нь сонирхуулахаар “Будвайзер будвар” Чехийн үндэсний корпорацийн Бүс нутгийн худалдаа хариуцсан менежер Томас Бартутай ярилцлаа. -Та Монголд ямар хөтөлбөртэй ирэв. Аяллаар уу, эсвэл ажил хэргээр үү. Манай оронд өмнө нь ирж байсан уу? -Монголд анх удаагаа ирж байгаа минь энэ. Манай “Будвайзер будвар” үндэсний корпораци Монголын “Макс импекс” компанитай хамтарч ажиллаад нэлээд олон жил болж байна. Би энэ байгууллагад Ази, ОХУ, Шинэ Зеланд, Австрали дахь худалдаа хариуцаж ажилладаг. Тиймээс энэ удаа манай албан ёсны дистрибюьтер Макстай цаашид хэрхэн хамтарч ажиллахаа ярилцахаар ирсэн юм. Мөн Монголд манай шар айрагны хэрэглээ ямар түвшинд байгааг өөрийн нүдээр харж бодит байдалтай танилцахыг зорьсон. Будвайзер будвар танай оронд маш өргөн хэрэглэгдэж байгааг хараад миний сэтгэл их хөдөллөө. “Макс” сүлжээ супермаркет болон ресторануудаар маш сайн борлогдож байгааг өөрийн нүдээр харсан. Намайг “Макс” супермаркетад явж байтал нэг залуу Будвайзерийг маш ихээр авч байхыг хараад үнэхээр догдолсон. Тэр залуу манай шар айргийг тийм ихээр авч байсан нь гайхалтай байсан. Үүнээс харахад монголчууд манай шар айрагны чанарыг сайн мэддэг юм байна гэж бодож байна. Мөн ресторанд ороод Будвайзер ууж байгаа залуучуудтай уулзлаа л даа. Тэгээд сэтгэгдлийг нь асуусан чинь дэлхийн шилдэг пиво гэдгийг баталж байна лээ. Өчигдөр би Хүй долоон худагт очиж монгол морь унаж үзлээ. Монгол гэрт зочиллоо. Монгол морь жижиг биетэй мөртлөө их шөрмөслөг юм билээ. Анх намайг морь унах уу гэхэд нь “намайг даах болов уу” гэж эргэлзэж байсан. Би их том биетэй хүн. Анх удаагаа морь унаж үзэж байгаа минь тэр л дээ. Гэтэл яах ч үгүй байсан. Тэр өдөр би Монголын малчидтай Будвайзерыг хувааж уун, монгол хоол идэж нэг үдшийг маш сайхан өнгөрөөлөө. -“Будвайзер” шар айрагны түүх ер нь хэдийнээс эхэлсэн юм бэ? -Түүх нь гэвэл маш эртнийх шүү дээ. Чехийн Будвайз гэдэг хотод ХIII зуунд үүссэн юм. Чехийн II Премизл Отакар хаан 1256 онд энэ хотыг үүсгэн байгуулсан. Энэ хаан тухайн үедээ шар айраг үйлдвэрлэх хуулийг анх гаргасан гэдэг. Эндээс л манай “Будвайзер” анх бий болсон гэж үздэг. Нэг сонин зүйл хэлэхэд, ХIII зууны үед шар айрганд ямар ч шошго байгаагүй юм билээ. Ингээд “Будвайзер” үйлдвэр маань хожим нь 1895 онд “Чех Жойнт Сток” нэртэйгээр байгуулагдаж байсан. Долоон зуун жилийн пиво нэрсэн түүхтэй хүмүүс энэ үйлдвэрийг нээсэн юм. -Их сонин түүхтэй юм байна. Харин бусад шар айрагнаас давуу юм уу давтагдашгүй чанар нь юу байхав? “Будвайзер”-ын давуу тал нь манай технологи. Манайх бол дэлхийн өөр хаана ч байдаггүй тусгай технологиор шар айргаа үйлдвэрлэдэг. Байгалийн цэвэр түүхий эдийг ашигладаг юм. Чехийн Моровья гэдэг газраас улаан буудайгаа авчирдаг. Мөн дэлхийд алдартай Саазын зөрөг цэцгийг найрлаганд нь оруулдаг. Энэ бол манай Чех нутгийн Сааз гэдэг нутагт ургадаг, өвөрмөц үнэр амттай, хүний эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй. Энэ цэцгийг хольсноор Будвайзер шар айраг маань бусад пивийг бодвол илүү өвөрмөц тааламжтай үнэр амттай болдог. Энэ нь хүний эрүүл мэнд, ялангуяа гоо сайханд маш эерэг нөлөө үзүүлдэг гэж чехүүд үздэг. Манай чех эмэгтэйчүүд өдрийнхөө хоолны дараа заавал Будвайзерыг тогтмол хэрэглэдэг. Тэдний үздэгээр энэ шар айргийг тогтмол хэрэглэдэг хүн ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр маш цэвэрхэн, үрчлээгүй гоо сайхнаа хадгалж чаддаг гэдэг. Зөрөг цэцэг бол ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг, хүний биед зайлшгүй хэрэгтэй хүчлүүд, органик нэгдлүүдийг агуулж байдаг. Будвайзерт агуулагдаж буй Саазын зөрөг цэцгийг дэлхийн улс орнуудаас Япон улс манайхаас хамгийн ихээр импортолж авдаг. Ер нь Чех зөрөг цэцгийн экспортоороо алдартай. Үүнээс гадна Будвайзерыг хийхдээ маш зөөлөн ус хэрэглэдэг. Манай үйлдвэр 800 жилийн түүхтэй усан сантай. Энэ уснаасаа бид ашигладаг. Олон жилийн түүхтэй учир маш гоё зөөлрүүлсэн ус байдаг. Ийм учраас Будвайзерт химийн бодис холих ямар ч шаардлага байдаггүй. Европын бусад шар айргуудыг гурван долоон хоног нэрдэг бол манайх Будвайзераа 90 хоног нэрдэг. Бидний хэрэглэгчдэдээ хүргэдэг хамгийн том баталгаа бол байгалийн цэвэр чанар. Яагаад цэвэр чанараа баталгаа болгодог вэ гэхээр энэ пивийг дэлхий дээр манай хотоос өөр хаана ч үйлдвэрлэдэггүй. Дэлхийн аль ч оронд очоод Будвайзер пиво авахад манай хотод л үйлдвэрлэсэн байх болно. Бид аль ч оронд хаана ч лицензээ өгдөггүй. Гадны оронд байтугай Чехийнхээ өөр аль ч хотод энэ пивийг үйлдвэрлэх эрх өгдөггүй юм. Тиймээс Будвайзер бол маш онцгой пиво. -Та монгол шар айраг ууж үзэв үү? -Үзсэн. Монгол шар айраг манайхыг бодвол арай зөөлөн амттай юм билээ. Харин манай пивоноос зөрөг цэцэг, улаан буудай тод үнэртдэг. Азийн бусад оронтой харьцуулахад монголчууд пивийг маш сайн хэрэглэдэг юм байна. -Танай гэр бүлд шар айрагны талын мэргэжилтэй хүн бий юу. Гэр бүлийнхнийхээ тухай танилцуулахгүй юу? -Миний ээж багш хүн, одоо тэтгэвэртээ гарсан. Харин аав маань цахилгаан станцад техникч хийдэг байсан. Тэд маань хөгжим их сонирхдог. Одоо ч миний аав өмнөд Богемийн театрт очиж хөгжим тоглодог. Миний гэр бүлийн хүн эмнэлгийн салбарт ажилладаг. Хоёр хүүхэдтэй. Би Будвайз хотод төрсөн. Энэ компанид зургаа дахь жилдээ ажиллаж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment