Thursday, September 2, 2010

Архиа бага ууж, Шар айргаа ахиухан ууцгаая



Архийг та уугаад байгаа гэх боловч эсрэгээрээ архи таныг ууж байна.


Архины тухай их л маргалдацгааж байна. Архийг хоривол ямар ч сөрөг нөлөөгүй гэж ярьдаг хурандаа ч байх юм. Архи хэдхэн хоногт хориход зарим нэг нь хөргөгчний шингэн ууж хордсон ч гэх юм. Хүчээр хориход дэмий гэдгийг америк, орос ах нар түүхэнд батлаад өгчихсөн байхад ямар ч сөрөг нөлөөгүй гэж буудах ч дээ. Том үйлдвэрүүдийг үлдээж бусдыг нь гадуурхлаа гэж яриад байгаа, шаардлага хангаж байвал зах зээлийн эрүүл өрсөлдөөн гэсэн утгаар жижгүүд нь ч гэсэн уг нь байвал зүгээр л юм. Харамсалтай нь тийм нь цөөхөн болов уу гэж айж байна. Архины хувьд үнэ арай өндөр байх нь зүгээр юм шигээ. Бас пивоны рекламыг ер нь чөлөөтэй тавьбал зүгээр юм биш үү? пиво уухад хүн биеэ хянах, уух хэмжээгээ тохируулах чадвар нь архи уухын хажууд эрс өөр. Эрүүл мэндэд учруулах хор хөнөөлөөрөө ч гэсэн архи хэд дахин илүү гэж бодож байна. Архи их уудаг орос монголчууд бага наслаад байхад, пиво их уудаг герман чехүүд, дарс уудаг францууд насалдагаараа наслаад л явж байгаа. Ер нь хүний хэрэглээнд согтууруулах ундаа тодорхой хэмжээнд байх хэрэгтэйг үгүйсгэж болохгүй л болов уу даа

No comments: