Германы Bavaria мужийн нийслэл Munich хотноо жил бvрийн 9-р сарын сvvлээс эхлэн 10-р сарын эхний долоо хоногийн амралтын єдрvvдийг хvртэл 16-18 єдрийн турш vргэлжлэх нэгэн гайхалтай vйл явдал болдог нь Oktoberfest нэртэй фестиваль юм. Герман улсад болдог хамгийн алдартай vйл явдлуудын нэг, дэлхийн хамгийн том хєгжєєнт парк, яармаг худалдаа болох энэхvv фестивальд жил бvр 6 сая гаруй хvн оролцдог. Баварийн соёлын чухал хэсэг болох дээрх фестиваль энэ жил 200 дахь жилдээ тэмдэглэгдэж байгаа юм. Анхны Oktoberfest 1810 оны 10-р сарын 12-нд Ludwig I хаан болон гvнж Therese of Saxe-Hildburghausen нарын гэрлэлтийг хvндэтгэх бvх нийтийн хvндэтгэлийн єдєр байдлаар тэмдэглэгдэж, томоохон хэмжээний морины уралдаан зохион байгуулж байсан тvvхтэй. 1811 онд морины уралдаан дээр газар тариалангийн vзэсгэлэн нэмэгдэж, харин морины уралдаан нь 1960 оныг хvртэл зохион байгуулагдсан байна. 1816 онд багт наадмын бvхээгнvvд нэмэгдэж, 1835 онд жил бvрийн Oktoberfest-ын хамгийн чухал бvрэлдэхvvн хэсэг болсон баярын жагсаалыг анх хийсэн билээ. Дийлэнх нь Баварийн 8000 хvн vндэсний хувцсаа ємсєн баярын жагсаал хийх болсон нь єнєєг хvртэл хадгалагдаж иржээ. 1854 болон 1873 онд холерь євчин дэлгэрсний улмаас, 1866, 1870 онд баваричууд германы иргэний дайнд оролцсоны улмаас, 1914-1918 онд дэлхийн нэгдvгээр дайн болсноос, 1939-1945 онд дэлхийн хоёрдугаар дайн болсны улмаас фестиваль тэмдэглэгдэлгvй єнгєрсєн ч 1880 оноос дахин худалдаа vйлчилгээний олон арван бvхээг, бvжиг, зугаа цэнгэлийн vйлчилгээнvvдтэйгээр илvv єргєн цар хvрээтэйгээр тэмдэглэгдэх болсон байна. Oktoberfest фестиваль анх тэмдэглэсэн тэр цагаасаа хойш єнєєг хvртэлх хугацаанд дайн, євчин болон бусад аюул ослын улмаас нийт 24 удаа тэмдэглэгдэлгvй єнгєрч байсан тvvхтэй юм. Энэ жил 200 дахь жилийнхээ ойг тэмдэглэж байгаа фестивалийн нэг онцгой vйл явдал болсон нь нээлтийн єдрєєр хамгийн анхны тvvхэн тэмдэглэлт явдал болох морины уралдаан зохион байгуулагдсан байна.
No comments:
Post a Comment