Шар айргаар өөрийгөө “гоё”
Гоо сайхны зориулалтаар шар айргийг бүр эрт дээр үеэс ашигласаар ирсэн. Гэрийн нөхцөлд шар айрагтай ваннд орсноор биеийн арьс зөөлрөхөөс гадна бага зэргийн стрессийг тайлахад дэмтэй байдаг. Мөн өндөгний шар болон шар айрагтай бигнүүрийг нүүрэндээ тавихад арьсыг цэвэрлэж, жижиг үрчлээг арилган толийлгох үйлчлэл үзүүлдэг байна. Хэрвээ таны бэлтгэсэн өндөгтэй шар айраг шингэдээд байвал бага зэргийн зөгийн бал эсвэл хуурай сүү нэмж хийгээд хутгахад өтгөрнө. Нүүрэндээ бигнүүр тавих зорилгоор шар айрагны хөөсийг ч ашигладаг. Мөн үс арчилгаанд ч хэрэглэж ирсэн. Тэр тусмаа хагийг арилган, үсийг эрүүлжүүлж, өнгөлөг зөөлөн болгодог юм.
Бүсгүйчүүд сэтгэл булаам харагдахыг алхам тутамдаа мөрөөдөж явдаг гэхэд хилсдэхгүй. Гэтэл үүнийг амьдралд хэрэгжүүлэх бололцоо тэр болгон байдаггүй. Гэр орон, ажлын ачаалал гээд ядарсандаа будаг шунхаа ч арилгалгүй унтчихдаг тал бий. Гэхдээ оворгүй сайхан харагдахад олон цаг толины өмнө суух, өдөр бүр гоо сайхны газраар явах шаардлагагүй.
Та зөвхөн өдөр тутмын амьдралдаа зөв дэглэм баримталж, аар саархан зүйлээр л өөрийгөө тордоход хангалттай. Жишээ нь өдөрт 1 шил будвайзер шар айраг уугаад байхад л Чех бүсгүйчүүдийн гоо сайхны нууцад нэвтэрлээ л гэсэн үг. Танд амжилт хүсье.
No comments:
Post a Comment