Monday, September 27, 2010

Шар айрагтай холбоотой сонирхолтой тоо баримтууд



Манай улсад жилд нэг хүнд дунджаар 20литр орчим шар айраг ноогддог бол Оросын Холбооны Улсад 27литр, Германд 146литр, Англид 120литр, Чехэд 160литр, Ирландад 140литр, Данид 120литр, Австрид мөн адил 120литр шар айраг ноогддог байна.
Герман улсад болдог “Octoberfest” шар айрагны баярт жил бүр дунджаар 6 сая хүмүүс оролцдог ба жил бүрийн энэ 16 өдрөөр 5 сая литр шар айраг хүмүүсийн амны цангааг тайлдаг байна.
1541 онд Германы Баварийн герцог Вильгелмийн ордны эмийн санч Иохан Заугфрус “Шар Айрагны Судар” хэмээх гарын авлага гаргасан ба түүндээ эмэгтэй хүний хөхийг чанга аятайхан болгохын тулд цээжээ шар айрагны хөөсөөр арчиж бай гэж зөвлөжээ.
Дэлхий дээрхи шар айрагны хамгийн том бакал Малайзын нийслэл Куала Лумпурт байдаг. Үүнийг 1985 онд хийсэн бөгөөд өндөр нь 198,7 см, багтаамж нь 2796 литр ажээ.
Шар айраг нь хамгийн эртний согтууруулах ундаа юм. Түүний тухай анхны баримт МЭӨ IV-II зуунд одоогийн Ирак улсыг газар нутаг дээр оршин тогтнож байсан Шумерийн үед хамааралтай ба тэд шар айргийг “сикару” хэмээн нэрийддэг байжээ.
Дундад зууны үед Европт дэгдсэн аймшигт тахалд шар айраг исгэдэг ажилчид огт нирвэгдээгүй байна, учир нь тахлын савханцарууд шар айрганд ормогцоо хэдэн цаг болоод үхдэгээс өвчин газар авалгүй дарагдсан гэдэг.

No comments: