Tuesday, September 28, 2010

Будвайзерийн орц найрлагатай ХООЛ, туршаад үзээрэй.



Шар айргийг хоолны амтлагч маягаар хэрэглэж ирсэн эртний уламжлал бий. Та бүхнийг доорхи жороор туршаад үзэхийг хүсч байна. Урьд нь шар айрагтай хоол хийж байгаагүй байх гэсэн үүднээс одоо та бүхнийг энэхүү шиэнэлэг зүйлд уриалж байна. Let's Try,
Шар айрагтай гахайн мах
Орц: Хагас кг өөхгүй гахайн мах, 80 грамм хайлуулсан тос, 0,5-0,8 л шар айраг, нэгээс хоёр ширхэг бөөрөнхий сонгино, хоолны хоёр халбага хатсан талхны нунтаг, хоолны хоёр халбага уксус, давс, тмин, лаврын навч зэрэг амтлагч орно.
Бэлдэх арга: Нимгэн хэрчсэн гахайн зүсэм махаа хайлуулсан тостой кастрюль саванд хийж, шар айргаар зайлна. Дараа нь давсалж, тмин нэмж хийгээд 35 – 40 минут зөөлөн гал дээр болгоно. Үүний дараа хэрчсэн сонгино, сухари эсвэл талх, уксусаа нэмж зөөлөн гал дээр дахин 30 – 40 минут хиртэй жигнэнэ. Гал дээрээс авахынхаа өмнө хоёроос гурван ширхэг лаврын навч хийж амтлаарай. 
Үхрийн махан ороомог
Орц: 600 грамм үхрийн мах, 100 грамм гахайн цул өөх, улаан хар нунтаг перец, давс, давсалж даршилсан өргөст хэмх, 50 грамм гахай үхрийн махан таташ, амтат чинжүүний хальс, 50 грамм тос, 50 грамм ногоон цоохор майлз, 5 грамм лууван, 150 грамм бөөрөнхий сонгино, сахар, 100 мл будвайзер шар айраг, 50 грамм сүү орно.
Бэлдэх арга: Үхрийн махаа дөрвөн зүсэм хуваана. Дараа нь нүдэж, давсалж, амтална. Зүсэм бүрээ улаан перец дээр өнхөрүүлсэн гахайн өөхөн дээр тавьж, дөрөв хэсэг хуваасан өргөст хэмх, махан таташ, дөрөв хуваасан амтат чинжүүнээсээ мөн тавина. Дараа нь махаа ороож утсаар бэхэлнэ. Махан ороомог бүрээ шаргал өнгөтэй болтол нь шараад дараа нь нимгэн зүссэн лууван, цоохор майлзтай хамт тосолсон саванд хийнэ.
Хайруулын тавган дээр бөөрөнхий сонгиноо жижиглэж шараад сахар цац. Махан ороомог бүхий савандаа будвайзер шар айраг, хоёр халбага ус, сүү, давс, нунтаг перецээ хийж таглаад 45 минут хэртээ шарах шүүгээнд хийж битүү жигнэнэхэд салахын аргагүй амттай махан ороомог бэлэн болно. 
"Мюнхений" загас
Орц: Нэг кг загас, нимбэгний шүүс эсвэл уксус, давс, нэг халбага гурил, 380 мл будвайзер шар айраг, сахар бэлдэх хэрэгтэй.
Бэлдэх арга: Цэвэрлэсэн загасаа хувааж хүнийхээ тоонд тохируулан давсалсан усанд хийж чанана. Хайлуулсан цөцгийн тосонд гурилаа хийж хуураад бага зэрэг загасны шөл, будвайзер шар айраг хийж сайтар буцалгаад нимбэгний шүүсээ нэмж загасныхаа хамт өгнө.
Будвайзертай загас
Орц: Нэг кг загасны гол мах, 100 грамм гурил, 200 мл будвайзер шар айраг, нэг ширхэг өндөг, давс, ургамлын тос
Бэлдэх арга: Гурил, будвайзер шар айраг, нэг хоолны халбага ургамлын тосоо хольж сайтар хутгана. Загасны гол махаа хүнийхээ тоогоор зүсээд давсалж гуриланд өнхөрүүлээд будвайзертай зурмагтаа зүсэм зүсмээр нь дүрж ургамлын тосондоо шарна. Гадна тал нь шаргалтаад ирэхээр нь эргүүлж шарна.
Будвайзерийн сүмс
Орц: Нэг стакан будвайзер шар айраг, 100 мл бульон, нэг стакан цөцгий, 50 грамм цөцгийн тос, нэг халбага гурил, хоёр ширхэг өндөгний шар, давс, сахар, нэг халбага нимбэгний шүүс, шанц.
Бэлдэх арга: Гурилаа цөцгийн тосондоо шаргал өнгөтэй болтол хуураад махан бульондоо хийнэ. Дээр нь будвайзер шар айраг, давс, шанц, сахараа нэмж сүмсээ чанана. Гал дээрээс авч, нимбэгний шүүс, цөцгий, өндөгний шараа хийсний дараа халааж болохгүй. Тахианы махан хоол эсвэл махтай шөлтэй хамт өгнө.
Будвайзертай блинчик
Орц: 300 грамм гурил, хагас литр будвайзер, хоёр ширхэг өндөг, нэг хоолны халбага цөцгий, сахар, давс.
Бэлдэх арга: Өндөгний шараа цөцгийтэй хольж дээр нь сахар, стакан будвайзер хийж сайтар хутгана. Гурилаа дээрээс нь нэмж сайтар зуураад үлдсэн шар айргаа өндөгний цагааны хамт нэмээд дахин сайн зуурах хэрэгтэй. Нямбай тасралтгүй хутгаарай. Зуурмагаа бага зэрэг тавьж амраагаад, тосолсон хайруулын тавганд хийж шарна. Ийм блинчик нь махан таташ, элэг бүхий хоолонд маш сайн зохицдог.

No comments: