Monday, September 6, 2010

SAVE WATER, DRINK BEER!!!!!!!!!!!!!!!


Усны хомсдолоос өдөр бүр 30 мянган хүүхэд нас барж байна

Дэлхийн цаг уур тооцоолж байснаас ч хурдан өөрчлөгдөж буйг эрдэмтэд анхааруулсаар байна. Үүний үр дагаврын тодорхой нөхцөл бол далайн усны төвшин дээшилж, харин хүн төрөлхтөн усанд автаагүй үлдсэн газар дээрээ цэвэр усны гачигдалтай амьдрах хатуу ч гэлээ үнэн тэр цаг үе.



Тэр өдрийг хүлээсээр суух уу эсвэл гэдэг асуудал зөвхөн биднээс, хүн бүрийн идэвх чармайлтаас шалтгаална гэсэн санааг дэлхийн томоохон улсуудын төрийн зүтгэлтэн, эрдэмтэд илэрхийлж байна.

Усны хомсдол ган гачиг, үер, цунами зэрэг давхар аюул дагуулна
Дулаарал нь гол, мөрний цас мөст уул нуруудаас эх авдаг тогтоцыг ноцтойгоор ганхуулж эхэлжээ. Хятадын мөсөн голууд жил тутамд долоон хувиар татран хорогдож байгаа аж. Энэтхэгийн Нью-Дели хотын "Жавхарлал Неру" их сургуулийн эрдэмтэд саяхан хийсэн судалгаагаараа Гималайн нурууны "Ганготри" мөсөн гол 850 метрээр багассаныг тогтоожээ. Энэ нь жил бүр 17 метрээр цаашид үргэлжлэн хорогдоно гэдгийг илэрхийлж байгаа юм. Байдал энэ хэвээр үргэлжилвэл эхэн үедээ Гималайн мөсөн голоос эх авдаг мөрнүүдийн сав газарт хүчтэй үер болно. Дараа нь өмнөд азичууд цэвэр усны гачигдалд орно гэдгийг Дурдсан байна. Энэ нь хоёр тэрбум хүнд хамаатай юм.

Усны хомсдолоос болж өдөр бүр 30 мянган хүүхэд халдварт өвчнөөр үхэж байна. Мөн 10 хоног тутамд дэлхийд нэг цунами болж буй тухай өнгөрсөн жил Францад болсон усны тухай олон улсын хурлын үеэр тэмдэглэж байсан юм.
Өмнөд африкчууд өнөөдөр байгаа цэвэр усныхаа 98 хувийг ашиглаж байна. Гэвч 2025 он гэхэд тус бүс нутагт усны хомсдол бодитоор нүүрлэх тооцоо гаргасан. Түүнчлэн Африк тивийн хур тунадасны хэмжээ жилд 25 хувиар буурсныг судалгаагаар тогтоосон бөгөөд энэ нь тус тивийн газар тариалангийн ургацыг 15 хувиар буурахад хүргэх аж.

Далайн төвшин дээшилсээр, эх газар усан дор орсоор...
Судалгаанаас үзэхэд өнгөрсөн зуунд далайн төвшин 19 см-ээр нэмэгджээ. Харин энэ зуунд 0.8-1.5 метр дээшилнэ гэсэн урьдчилсан дүн гарсан байна. Далайн төвшин нэг метр дээшилвэл эргийн дагуухь хот, түүний дотор Лондон, Нью-Йорк, Токио усанд автахад хүрнэ гэж "Европын газрын шинжлэх ухааны холбооны" бага хуралд онцолсон. Харин НҮБ-ын "IPCC" / Intergovernmental Panel on Climate Change/ байгууллага дээрх хэмжээнээс гурав дахин их байх аюултай гэж үзжээ.

Индонезийн Далайн асуудал болон загасны аж ахуйн сайд Фрэди Нюмбэри хэлэхдээ, Замбараагүй уул уурхай далайн төвшинг нэмэгдүүлж байна. 24 арал хэдийнэ усан доор орсон. Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол өөр хоёр мянган арлыг ч бас ийм хувь тавилан хүлээж байна гэсэн.

Мөн манай урд хөрш Хятадын өмнөд хэсэг дэх 25 шоо км нутаг дэвсгэр бүхий "Вэйзоу" арал усанд автаж эхэлсэн байна. Тус улстай хил залгаа орших Энэтхэгийн зүүн хэсгийн суурингууд ч мөн усанд автаж байна. Тухайлбал "Сатабая" сууринд байдаг 800 жилийн түүхтэй сүм арван жилийн өмнө далайн эргээс хоёр километрийн алсад оршдог байсан аж. Одоо харин далайн ус сүмийн суурьтай золгох шахам ойртжээ.

Өөрчлөх үү, тэгвэл яаж?
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг авч болох хамгийн үр дүнтэй арга бол мах хэрэглэхгүй байх гэдгийг улс орны эрдэмтэн, төрийн зүтгэлтнүүд онцолж байна.
НҮБ-ын 2006 оны хуралд тавьсан "Мал аж ахуйн хор уршиг" илтгэлд МАА нь дэлхийн дулаарлыг 18 хувиар ихэсгэж байна. Энэ нь дэлхий дээрх бүх тээврийн хэрэгслийн дулааруулах нөлөөнөөс ч их юм гэжээ. .
НҮБ-ын "IРСС"-ын удирдагч Ражендра.П "Махны хэрэглээгээ багасгана уу? Учир нь, мах бол нүүрстөрөгчийн хийг эрчимтэй ихэсгэж буй зүйл. Тиймээс Max идэхгүй байж, унадаг дугуйгаар явж, хэрэглээндээ аль болох хэмнэлттэй байх нь дэлхийн дулаарлыг зогсоох таны тус нэмэр юм" гэжээ.

Хүмүүсийг махаар хангахад зориулж Өмнөд америкт л гэхэд фермерийн үйлдвэрийн амьтдыг тэжээхээр 400 сая га газарт шар буурцаг тариалдаг байна. Харин дэлхийн бүх хүнийг шар буурцгаар хангахад ердөө 25 сая га газар шаардлагатай юм.
Зарим эрдэмтэн 500 гр мах эсвэл дөрвөн ширхэг хамбургэр идэхээс татгалзвал зургаан cap усанд орохгүй байснаас илүү их ус хэмнэж байгаатай адил гэсэн дүгнэлт хийжээ. Мөн доктор Дэвид Арчэр "Та үр тариа ургуулаад түүгээрээ малаа тэжээгээд идэх нь авсан ургацынхаа 90 хувийг салхинд хийсгэчихсэнтэй агаар нэг гэдэгт эргэлзэх хэрэггүй" гэжээ.

Монголчууд бидний хувьд мах гол хоол. Тэгээд ч мах одоо дэлхийн дулааралд ямар хамаарал байна гэсэн хандлага давамгайлдаг. Манайх шиг бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг улс орны тухайд дээрхээс өөр тоо баримт гарах нь тодорхой. Гэвч мал, амьтан үржүүлж хүнсэндээ хэрэглэх явдал нь олон талын хор уршигтай нь батлагдсаар байгаа үед бид өөрчлөлт хийж эхлэх хэрэгтэй нь зайлшгүй байна.
NASA-гийн цаг уурч, доктор Жэмс Хансон "Бид өөрчлөлт хийхгүй удаж болохгүй. Бид шинэ замыг мөрдлөг болгох хэрэгтэй. Бидэнд тэрхүү шинэ замыг хэрэгжүүлэхэд ердөө дөрвөн жилийн хугацаа л үлдээд байна" гэжээ.
Тэгээд та дэлхийн дулаарлын эсрэг тэмцлээ эхлэх үү?

No comments: