Monday, September 27, 2010

Хамгийн хатуу, Хамгийн их градустай шар айргийг гаргаж авчээ.


BrewDog гэдэг нэгэн шотландын жижигхэн шар айраг үйлдвэрлэгч дэлхийн хамгийн хатуу шар айраг үйлдвэрлэв гэж The Guardian мэдээлэв. Энэ шар айрагаа “Цөмийн тактикийн оцон шувуу” (Tactical Nuclear Penguin) гэж нэрлэсэн ба 32 градус гэнэ. Одоохондоо ийм шар айраг 0,ЗЗлитрийн савалгаатай 500 шил үйлдвэрлэгдсэн байна. Нэг шил шар айрагны үнэ 30 фунт стерлинг буюу 50 доллар байна. Шар айрагны нэр нь түүнийг хийх технологиос үүдэлтэй гэнэ. Үйлдвэрлэлийн эхний шат нь орон нутгийн мөхөөлдөсний үйлдвэрт хийгдсэн ба энд хөлдөөлтийн аргыг ашиглан усыг алкоголиас салгажээ. Энэ нь шар айрагны хатуу чанарт нөлөөлсөн. Дараа нь вискиний бочконд хийж 1,5 жил хиртээ эсгэсэн байна. Өмнөх хатуу шар айргаар (31 градус) германы Schorschbraeu шар айраг шалгарч байсан. Өнгөрсөн жил BrewDog 18 градусын хатуу Tokyo шар айраг үйлдвэрлэж архигүй амьдрах нийтийн зүгээс шүүмжлэлд өртсөн юм.

No comments: