Friday, September 3, 2010

Шар айраг тогтмол хэрэглэдэг хvний зvрх хэзээ ч євддєггvй


Судалж vзвэл шар айрагт 30 гаруй тєрлийн эрдэс бодис ба микроэлемент байдаг нь ихэнхдээ амуу соёолжноос vvсэлтэй.
Гэхдээ шар айрагны эх орон гэгдэх европ тэр тусмаа Чех улсад уламжлалт найрлагыг ясчлан мєрддєг учир ийм бvтэцтэй байдаг ажээ.

Хvн єдєрт нэг литр шар айраг уухад магни ба фосфорын хэрэгцээгээ 50 хувь, калийн хэрэгцээг 20 хувь хангадаг гэсэн тооцоо байдаг. Ялангуяа калийн хэмжээ их байдаг нь зvрхний євчинєєс урьдчилан сэргийлэх, цєс ба давсагт чулуу vvсэхээс найдвартай сэргийлж єгдєг байна.
Шар айрагт Менделеевийн vелэх системийн ихэнхи элемент байдаг учраас тvvнийг зєв хэрэглэж байгаа хvмvvс ихэнхдээ бат бєх эрvvл мэндтэй, сайхан сэтгэлтэй байдаг. Шар айрагны vйлдвэрийн ажилчид судасны даралт ба зvрхний євчинєєр огт євчилдєггvй бєгєєд урт насалдаг байна.
Шар айрагны найрлаганд цайр ихээр агуулагддаг нь ялангуяа эрчvvдийн хувьд олзуурхууштай зvйл ажээ. Учир нь цайр эрэгтэй хvний бэлгийн vйл ажиллагаанд сайн vvрэгтэй, Олон зууны турш хvн тєрєлхтєний хамгийн гол дайсны нэг нь чихрийн шижин байсаар ирэв. Єнєєдєр ч гэсэн дэлхий дээр сая сая хvн энэ євчинєєр зовж байна. Чихрийн шижин євчин инсулины дутагдалаас vvдэлтэй. Гэтэл инсулины гол бvрдvvлэгч нь цайр байдаг.
Монгол шиг єндєрлєг эх газарт оршдог vндэстэнvvдийн дунд судалгаа хийхэд ихэнхи нь нам нуруутай, бэлгийн хєгжил тийм ч єндєр биш болох нь тогтоогддог байжээ. Америкийи эрдэмтэд Иран, Тvвд зэрэг эх газрын єндєрлєг тvвшинд амьдардаг ард тvмнvvдийг нарийн судалсны дvнд цайрын цутагдалтай болохыг тогтоосон гэдэг. Угаас хєрсєнд нь цайр vгvй бєгєєд ургасан ногоо ургамал нь цайргvй, тvvнийг идсэн малын мах нь цайргvй ингээд хvмvvс нь цайраар дутагддаг ажээ.
Хэрэв та болоод танай гэрийнхэн, ялангуяа бага насны хvvхдэд газар шорооны vнэр тун сайхан санагдах, тэр бvv хэл газар иддэг бол энэ нь цайрын дутагдалтай холбоотой байдаг Жишээ нь зарим хvvхдvvд орон сууцны доорх машины гараашийг маш гоё vнэртэй гэж ярих нь цайрын дутагдалтай холбоотой. Том хvн бол бага зэрэг шар айраг уух замаар цайрын дутагдалаа нєхєх шаардлагатай.
Цайрын дутагдал нь хvний таван мэдрэхvйг сулруулж єгдєг аюултай. Ялангуяа хараа ба vнэрлэх чадвар муудаж байдаг. Цайр байнга дутагдвал элэгний церроз болон судас нарийсах євчинvvдэд єртдєг билээ. Нєгєє талаар цайр илvvдвэл хvний биед хоргvй болоод хортой хавдар vvсдэг. Гэхдээ хvн жирийн хvнс ундаанаас илvvдэл цайр авах ямар ч боломжгvй. Цайрын илvvдэл нь голдуу цайрдсан сав суулга хэрэглэснээс vvдэлтэй байдаг ажээ. Цайрдсан сав суулганд хоол хvнс бэлдэх, хадгалах нь цайрын илvvдэл vvегэж улмаар хавдар vvсгэх аюултай.
Цайрын дутагдалын улмаас эрэгтэй хvний толгой оройгоосоо халзарч цоордог учраас ялангуяа эрчvvдэд долоо хоногт хоёр аяга Budweiser Budvar шар айраг уучихад муудах зvйлгvй бєгєєд харин ч эсрэгээр сайнаар нєлєєлєх нь гарцаагvй.
Хvний нvvрний батга, хатиг зэрэг євчиний эсрэг эм тvрхмэлийн гол найрлага нь цайр байдаг. Ер нь арьсны олонхи vрэвсэлт євчний тvрхлэг нь цайрын найрлага байдаг юм.Цайрыг «амьдралын металл» гэж эрдэмтэд нэрлэсэн нь ийм учиртай.
Энэ бvхний эцэст цайрыг хаанаас авч болох тухай асуулт гарцаагvй гарч ирдэг. Тэгвэл цайрын гол нийлvvлэгч нь улаан буудай юм.  Шар айрагны vйлдвэрийн ажилчид судасны даралт ба зvрхний євчинєєр огт євчилдєггvй бєгєєд урт насалдаг байна.
Єнєє цагт хvмvvс буруу хооллох болсон. Ажил тєрєлдєє шахагдаж яаруу сандруу тvргэн хоол залгилдаг. Тэгээд хэрэгтэй элементvvдийг огт авч чаддаггvй. Тэгвэл яг энэ дутагдалыг долоо хоногт 1 -2 аяга шар айраг ууснаар нєхєж болдог. Тийм ч учраас єндєр хєгжилтэй орны иргэд vе vе аяга шар айраг ажлаас гэртээ харих замдаа уудаг байна. Гагцхvv согтотлоо, ухаанаа балартал хэзээ ч уудаггvй. Мэдээж шар айрагийг хэтрvvлж уух аваас хор болно. Гэтэл хэтрvvлбэл хор болдоггvй хvнс гэж нэгээхэн ч vгvй.
Хvмvvс яг аяга хоол иддэг, аяга цай уудаг шигээ хэтрvvлэлгvй аяга шар айраг уугаад байвал эрvvл мэндэд нэн тустай. 7 хоногт хоёр аяга шар айраг уухад хvн кали, магни, цайр, кобальт, зэс зэрэг элементийн дутагдалд хэзээ ч ордоггvй болох нь шинжлэх ухаанаар батлагдсан.

No comments: