Friday, September 3, 2010

USB флэш доторх шар айраг



USB флэшээ зарахын тулд компаниуд ёстой хүний санаанд багтамгүй зүйлсийг сэдэж байна. Эндээс эрчүүдэд хамгийн их таалагдаж болзошгүй нэг USB байна аа. Нэвт харагдах хатуу хуванцар дотор хорхой хүргэм Budweiser пиво хөөстэйгөө савлаад байж байна гээд төсөөл дөө. Ийм юмыг харсан эрчүүд тэснэ гэж үү?
Тэр тусмаа халуун өдөр хөөс нь сагсарсан сайхан Чех пиво харахад хичнээн их хорхой хүрэх бол.. Энэ бол нэг талаасаа Budweiser пивоны асар нарийн ухаанаар хийсэн шинэ санаа нөгөө талаас USB флэш үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн борлуулах сайхан боломж ажээ.
Уг флэшийг CNK promotions компани бүтээсэн байна. CNK бол иймэрхүү рекламын шинжтэй сонирхолтой бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг дагнасан компани юм. Алив пивонд дурлагчидаа нэгийг олж аваарай.

No comments: