Tuesday, September 28, 2010

Шар айраг таргалуулдаг болов уу?


Ингэхэд шар айраг хүний биед тустай юу? Үүнийг тодруулахын тулд орц найрлагыг нь авч үзэх хэрэгтэй. Шар айрганд алкоголь, уураг, нүүрсус, органик болон амин хүчлүүд, эрдэс давс, аминдэмүүд орсон байдаг ч харин тос огт агуулдаггүй юм.Хүний биед ашигтай бүх л бодис нь шар айрагны исгэгчинд агуулагдаж байдаг. Үүнд, кали, кальци, фосфор, магни, зэс,цинк, төмөр зэрэг орно.
Шар айрагны исгэгчид бас олон төрлийн аминдэм бий. Тухайлбал, В-гийн төрлийн аминдэм, Н болон Е аминдэм, Ф провитамин, никотин, пантотен, фолиевын хүчлүүд агуулагдана.Шар айрганд агуулагдах калорийн хэмжээ нь сорт төрлөөс хамааран зуун граммд 45 – 80 килокалори байдаг учир таргалуулахгүй онцлогтой.Хамгийн гол нь зөв тохируулан ууж хэрэглэх хэрэгтэй. Хэтрүүлэн хэрэглэвэл ямар ч хоол хүнс сөрөг үйлчлэлтэй болдог билээ.

1 comment:

Anonymous said...

haha hudalchaa targaluuldin zao. :P